April 27, 2011
Афганистан улс дахь АНУ-ын тэргүүлсэн “Тогтвортой эрх чөлөө ажиллагаа”-нд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын цэргийн багуудын ээлж хүлээлцэх ёслолын ажиллагаа 2011 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр AIB house буюу байнгын байрлалд боллоо. Ёслолын ажиллагаанд Афганистан улс дахь Монгол Улсын Үндэсний ахлах төлөөлөгч, хурандаа П.Батжаргал, Л.Гантөмөр, “Eggers” баазын дарга, цэргийн багийн III ээлжийн цэргийн багийн захирагч дэд хурандаа, С.Содов, IV  ээлжийн захирагч дэд хурандаа, Б.Хаш-Эрдэнэ, АНУ-ын холбогч офицер, ахлагчын баг, “BSS, Хөх-Өд хамгаалалтын албаны дарга зочид төлөөлөгчид, цэргийн багуудын бие бүрэлдэхүүн оролцлоо.
 Хурандаа П.Батжаргал III ээлжийн цэргийн баг өмнөө тавигдсан “Эггерс” баазын харуул хамгаалатын үүргийг мэргэжлийн өндөр түвшинд үүрэг гүйцэтгэсэнийг тэмдэглэж  цаашид үүрэг гүйцэтгэх IV ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүнд амжилт хүсэж Монгол Улсын төрийн далбааг үндэсний ахлах төлөөлөгч, хурандаа Л.Гантөмөрт гардуулж, ээлж солилцох ажиллагааг эхлүүлсэн.
 III ээлжийн цэргийн багийн захирагч, дэд хурандаа С.Содов тус багаас боловсруулсан ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэх онцлог, тохиолдож болох бэршээл, түүнээс урьдчилан сэргийлэх аргачлалын талаар “Туршлага, сургамж”-ийг IV ээлжийн цэргийн багийн захирагч дэд хурандаа Б.Хаш-Эрдэнэд гардуулж,  цэргийн багийн цаашдын үйл ажиллагаанд амжилт хүсэж, оногдсон үүргээ нэр төртэй гүйцэтгэхийг захисан.
           Ээлж хүлээлцэх ёслолын арга хэмжээнд уригдан ирсэн зочид төлөөлөгчид цэргийн багуудын бие бүрэлдэхүүн амжилт хүсэж үг хэлсний дараа III ээлжийн бие бүрэлдэхүүн брет малгайгаа IV ээлжийн бие бүрэлдэхүүн өдөр тутмын эрээн малгайгаа сольж өмсөх ажиллагаа явагдсан.

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Post a Comment

Google account-гүй тохиолдолд Name/Url хэсгийг ашиглана уу. Зочдын үлдээсэн сэтгэгдэлд манай блог хариуцага хүлээхгүй болохыг анхааруулъя!