March 17, 2011

Тусгай салаа 2

Өнөөдөр Өргөө кино театрт Тусгай салаа 2 УСКиног үзлээ. Буун дуу нэг ч гараагүй кино болжээ.
Энэ зурган дээрх 3 нөхөрийн зүүн талийнх нь байлдагч Гандөл, дунд байгаа хүн бол Ахлагч хэн билээ нэрийг нь мартчихжээ, харин баруун талынх нь манай улаан туг байна даа.
Ахлагч дэндэв болон 2 хүний бүрэлдхүүнтэй баг өвөлжөө нь хэцүү байгаа айлд цас буулгах эх орны даалгавар аван гардаг. Харин нэгэн айлд амаржих дөхсөн эмэгтэй байсанд түүнийг эмнэлэг хүргэж өгөхөөр шуурган дунд БРДМ хуягт машинтайгаа замд гарах боловч төөрнө. Ингээд Ахлагч Дэндэв болон нөгөө Ахлагч 2 муудалцан энэ үед эмэгтэй өвдөж сандралд орно. Ингээд ахлагч Дэндэв эх барин эхийг эсэн мэнд амаржуулан маргааш өглөө болно. Үүрийн гэгээ цайрах үед МИ-24 нисдэг тэрэгний дуу гадаа сонсогдход 3 цэрэг маань гадагш гаран тэнгэр өөд ширтэж байхад өнөөх эмэгтэй ахлагч Дэндэвээр юм авхуулхыг хүсхэд ахлагч Дэндэв дохионы пуужинг байлдагч Гандөлийг буудах тушаал өгөн амьдралаа орвонгоороо иргүүлэх алхамаа хийх болно... Цааш нь үргэлжлүүлбэл зохиогчын эрхийг асуудал болох биз хэхэ
Ааан тийн хэрвээ зэвсэг техникийн сүр хүчийг үзье гэвэл клипийг нь үзсэн нь дээр юм билээ...

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Post a Comment

Google account-гүй тохиолдолд Name/Url хэсгийг ашиглана уу. Зочдын үлдээсэн сэтгэгдэлд манай блог хариуцага хүлээхгүй болохыг анхааруулъя!