April 27, 2011
        Удахгүй хугацаат цэргийн алба хаагчдын ээлжит халалт, таталт орон даяар өрнөнө. Энэ хаврын хувьд ямар онцлогтой байх тухайд ЗХЖШ-ын БСТГ-ын Цэргийн дайчилгааны хэлтсийн мэргэжилтэн, дэслэгч Ш.Ганбатаас тодруулсан юм. Мэргэжилтний ярьснаар 2011 оны l ээлжийн цэрэг халалт, таталтын ажил ирэх 5 дугаар сарын эхний хагаст явагдах аж. ЗХЖШ-аас хот, хөдөө орон нутгаас хэчнээн тооны цэрэг татах хяналтын тоог аймаг, нийслэлийн цэргийн штабуудад хүргүүлжээ.
Энд Хилийн болон Дотоодын цэргээс ирүүлсэн санал ч тусгагдсан байна. Нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтний нөөцөөс хамаарч хот, хөдөөгөөс сэлгэн татах ажил энэ жил мөн үргэлжилнэ. Өнгөрсөн оны 5 дугаар сарын цэрэг татлагаас эхэлсэн дээрх бодлого нь хими, холбоо, артиллери, авто зэрэг  мэргэжилтнүүдийг зохистой байршуулах зорилготой аж. Цэргийн тоо бүртгэлийн мэдээгээр зарим аймагт ll зэргийн бэлтгэл үүрэгтний тоо буурч байгаа тал ажиглагджээ. Халагдсан цэргүүдээ холын аймгуудад туулах чадвар сайтай машинаар, ойрын аймгуудад автобусаар хүргэх ажлыг зохион байгуулна.
Сүүлийн жилүүдэд дээд боловсролтой залуус цэргийн албанд ирэх нь мэдэгдэхүйц өсчээ. Энэ хаврын хувьд ийм залуусын эзлэх хувь нэмэгдэх нь тодорхой байна. Гэхдээ бага боловсролтой хүнийг цэргийн албанд татахгүй гэсэн үг биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Цэргийн албанд татагдагсдын тоо өмнөхөөс нэг их нэмэгдэхгүй, шинээр байгуулагдах ангид хуучин цэргүүдээсээ нөхөн хангалт хийнэ гэсэн бодлого барьж байгаа ажээ.

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Post a Comment

Google account-гүй тохиолдолд Name/Url хэсгийг ашиглана уу. Зочдын үлдээсэн сэтгэгдэлд манай блог хариуцага хүлээхгүй болохыг анхааруулъя!