April 27, 2011

Хааны эрэлд 2011

БНСВУ-ын Батлан хамгаалахын сайдын урилгаар Монгол Улсын Их хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болд тус улсад албан ёсны айлчлал хийж байна.



Айлчлалын хүрээнд сайд Л.Болд БНСВУ-ын Батлан хамгаалах яаманд зочилж, сайд Фунг Куанг Тханьтай хоёр талын хэлэлцээ хийв. Сайд нар энэ үеэр хоёр улсын батлан хамгаалах салбарын түүхэн уламжлалт харилцааг сэргээх, түүний дотор хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлэх, эхний ээлжинд батлан хамгаалах салбарын төрөл бүрийн түвшний харилцан айлчлалыг тогтмолжуулах, өөр өөрийн эх оронд зохион байгуулагдаж буй арга хэмжээнд төлөөлөгчдөө илгээж байх, түүний дотор Монгол Улсад жил бүр зохион байгуулдаг бүс нутгийн энхийг дэмжих ажиллагааны “Khan Quest” сургалт дадлагад 2011 оноос БНСВУ-ын цэргийн багийг оролцуулах талаар тохиролцов.

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Post a Comment

Google account-гүй тохиолдолд Name/Url хэсгийг ашиглана уу. Зочдын үлдээсэн сэтгэгдэлд манай блог хариуцага хүлээхгүй болохыг анхааруулъя!