March 17, 2011
  Нэгэн цагт дэлхийн талыг морин туурайгаар тамгалж, Монгол хүний ид хавийг гайхуулж асан өвөг дээдсийнхээ дайчин улалжлалыг залгамжилсан Монгол цэргүүд өнөөдөр дэлхийн халуун цэгүүдэд эр зориг, авхаалж самбаа, тэсвэр хатуужил, мэргэжлийн өндөр ур чадвараа нотлон харуулж энхийн төлөө шударга үйл хэрэгт үнэлж баршгүй хувь нэмрээ оруулж байна. Монгол цэргүүд хилийн чанадад үүрэг гүйцэтгэж эхэлснээс хойших 9 жилийн хугацаанд манай энхийг сахиулагчид дэлхийн 10 гаруй оронд үүрэг гүйцэтгэж давхардсан тоогоор манай 4900 цэргийн алба хаагч энхийг сахиулах ажиллагаанд оролцоод байна. 
  “Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийн дагуу энэ тоо цаашдаа ч өсөн нэмэгдэх бөгөөд Монгол Улсын Их хурал, Засгийн газрын зүгээс Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаан дахь оролцоог нэмэгдүүлэх талаар ихээхэн хүчин чармайлт гарган ажиллаж байна.Үүний нэгэн жишээ болсон Энхийг сахиулагчид болох 150 цэргийн алба хаагч Сьерра-Леон улсад үүргээ амжилттай гүйцэтгээд эх орондоо хүрэлцэн ирж төрийн дээд одон медалиар энгэрээ мялаалаа. 
    Энэ удаагийн 10 дугаар ээлжинд Зэвсэгт хүчний 21 анги, байгууллагын  цэргийн албан хаагчид, түүнчлэн ТЕГ, ХХЕГ, Цагдаа, ДЦ-ын цэргийн албан хаагчдаас бүрджээ. 
    7 сарын хугацаатай үүргээ нэр төртэй гүйцэтгээд ирсэн эдгээр энхийг сахиулагчдаас энэ өдөр 1 цэргийн алба хаагч Цэргийн хүндэт /Хошууч Ц.Бадамдорж/, Энхийн төлөө медалиар 38, дайчин алдар нэгээр 1, дайчин алдар хоёроор 2, дайчин алдар гурваар 2 цэргийн алба хаагчид тус тус шагнагдаж энгэрээ мялаалаа.
   Энхийг сахиулагчдийн залгамж халаа болж өргөсөн тангарагта үнэнчээ баталсан эрэлхэг дайчдын шагнал гардан авах ёслолын ажиллагаанд Батлан хамгаалахын сайд Л.Болд, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав болон БХЯ,ЗХЖШ-ын удирдлагууд энхийг сахиулагчдын ар гэрийнхэн оролцсон юм. 
                                  МОНГОЛ ЦЭРГИЙН СУУ АЛДАР ҮЕИЙН ҮЕД МАНДАН БАДРАХ БОЛТУГАЙ!
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ
 

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Post a Comment

Google account-гүй тохиолдолд Name/Url хэсгийг ашиглана уу. Зочдын үлдээсэн сэтгэгдэлд манай блог хариуцага хүлээхгүй болохыг анхааруулъя!