April 3, 2011

Зарлал

ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ
ХАРЪЯА АКАДЕМИ, ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ, БҮГД НАЙРАМДАХ
ТУРК УЛСЫН АНКАРА ХОТЫН ЦАГДААГИЙН АКАДЕМИЙН
2011-2012 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ЭЛСЭН
СУРАЛЦАХЫГ УРЬЖ БАЙНА
-    2011-2012 оны хичээлийн жилд Цагдаагийн байгууллагын захиалгаар Оросын Холбооны Улсын /ОХУ/ Дотоод хэргийн яамны харъяа академи, их, дээд сургуульд эрх зүйч, хууль сахиулах байгууллагын ажилтан, Бүгд Найрамдах Турк Улсын Анкара хотын цагдаагийн академид эрх зүйч мэргэжлээр боловсролын бакалаврын зэрэглэлийн сургалтад сонсогч элсүүлэн суралцуулна.
- Элсэхийг хүсэгчид 2011 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор оршин суугаа нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад дараах материалыг бүрдүүлж бүртгүүлнэ.
-Суралцахыг хүссэн өргөдөл
-Төрийн албан хаагчийн анкет
-3 үеийн түүх /7 хүний намтар/
-Иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар
-Сэтгэц гэм судлалын нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн мэргэжлийн эмчийн дүгнэлт болон орон нутагт аймгийн нэгдсэн эмнэлэг, Улаанбаатар хотод Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгийн урьдчилсан эрүүл мэндийн шинжилгээ, үзлэгт орсон байх  /элэгний В, С вирус, ДОХ-ийн шинжилгээ/
-Ажил, сургуулийн тодорхойлолт
-Сурагчийн хувийн хэрэг /дүнгийн жагсаалт эхний 3 улирлаар /Нотариатаар баталгаажуулсан хуулбар/
-3 х 4 хэмжээтэй зураг 8 ширхэг
-Боловсрол, мэргэжлийн үнэмлэх, диплом, иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ /нотариатаар баталгаажуулсан хуулбар/
-Ял шийтгэлийн тодорхойлолт
-Сум, хорооны Засаг даргын ам бүлийн байдал, өрхийн орлогын талаар гаргасан тодорхойлолт
-Даргын зөвлөлийн хурлын тэмдэглэл, албан бичиг /цагдаагийн байгууллагын алба хаагчийн хувьд/
Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөд тавигдах шаардлага:
- Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгч нь суралцах орныхоо хэлний мэдлэгтэй ОХУ-ын академи, их, дээд сургуульд суралцах бол Орос хэл, Турк улсын цагдаагийн академид суралцах бол Англи хэл, "Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам"-д заасан шаардлага, шалгуур, тухайн сургуульд элсүүлэх болзол хангасан, энэ оны 09 дүгээр сарын 01-нээс өмнө 17 насанд хүрсэн, 167 см-ээс багагүй биеийн өндөртэй, бие эрхтний болон нүүрний хэлбэр төрхийн илэрхий өөрчлөлт, гэмтэл согог, содон шинж тэмдэггүй, шивээсгүй, ерөнхий боловсролын сургуульд "А","В" үнэлгээтэй суралцаж байгаа эрэгтэй сурагч, оюутан байна.
- Ерөнхий мэдлэгийн шалгалтыг Нийгмийн ухааны мэдлэг 560, Математикийн хичээлээр 480 буюу түүнээс дээш оноо авсан байх, Цагдаагийн академийн элсэлтийн журамд заасан бие бялдарын шалгуур үзүүлэлтийг хангасан байх шаардлагатай.
Гадаадад цагдаагийн мэргэжлээр суралцагчдын давуу тал:
1. Бакалаврын сургалтын сонгон шалгаруулалтад тэнцэж, суралцах хуваарь авсан суралцагчийг цагдаагийн байгууллагын хүний нөөцөд авч, сонсогч бүрэлдэхүүнд оруулна.
2. Сургалтын төлбөрийг Оросын Холбооны Улс болон Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газраас төлөх ба нэмэлт мэдээллийг Хүний нөөц, сургалтын хэлтсээс авна.
Тодруулга:
- ОХУ, БНТУ-ын Цагдаагийн академи, их, дээд сургуулийн сонгон шалгаруулалтад оролцох иргэн нь тухайн бүртгүүлсэн сургуулийн сонгон шалгаруулалтад 1 удаа орох бөгөөд 2 шалгалтад давхар оруулахгүйг анхаарна уу.

БИДЭНТЭЙ ХОЛБОО БАРИХ УТАС:
ЦЕГ-ын Хүний нөөц, сургалтын хэлтэс - 70114906, 264385
Нийслэлийн цагдаагийн газар - 70123935, 269274
Замын цагдаагийн газар - 70112814
Нийгмийн хэв журам хамгаалах газар - 456325
Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс - 450813
Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс - 362417
Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс - 70173585
Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс - 323313
Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс - 70110984
Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс - 70110951
Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс - 012322542
Багануур дүүргийн цагдаагийн хэлтэс - 012122755
Багахангай дүүргийн цагдаагийн хэлтэс - 22244926
- Элсэлттэй холбоотой мэдээллийг мөн оны 04 дүгээр сарын 01-ний дотор Цагдаагийн ерөнхий газрын www.police.gov.mn вэб хуудас болон хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.


ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Post a Comment

Google account-гүй тохиолдолд Name/Url хэсгийг ашиглана уу. Зочдын үлдээсэн сэтгэгдэлд манай блог хариуцага хүлээхгүй болохыг анхааруулъя!