January 22, 2011

АНУ-ын Үндэсний Тагнуулын удирдлага Деннис Блэр Америкийн тагнуулын албаны ойрын 4 жилийн хөгжлийн төлөвийн тухай илтгэл тавьсныг Үндэсний тагнуулын сайтад 9 дүгээр сарын 15-нд нийтлэгдсэн хэвлэлийн мэдээлэлд өгүүлжээ. “Үндэсний тагнуулын стратеги 2009” гэсэн уг баримт бичигт Америкийн тагнуулын албанд багтах 16 салбарын ажлыг тодорхойлсон байна.
Энэ стратеги нь Тагнуулын албадын дотоод харилцан ажиллагааг дээд зэргээр ойртон нягтруулах, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэгдсэн бөгөөд зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй бидний өмнө тулгарч буй аюул занал, түүнтэй тэмцэх арга барилуудын тухай оновчтой төсөөллийг бий болгох асуудлыг энэ стратегид тусгасан гэж хэвлэлийн мэдээлэлд дурджээ.

АНУ-ын тагнуулын байгууллагын өмнө тулгарч буй 4 тэргүүлэх чиглэлд - Үндэсний аюулгүй байдалд урдаас төлөвлөгдсөн бодлого барих, Үндэсний аюулгүй байдлыг хангах бүхий л арга хэмжээг дэмжих, хамгийн сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмжөөр хангах, удирдах албан тушаалтныг томилох тогтолцоог буй болгох гэж онцолжээ.

Мөн энэхүү баримтад тагнуулын байгууллагын өмнө тулгарч буй 6 үндсэн зорилтыг чухалчлан авч үзсэн бөгөөд түүний дотор хэт даврагчидтай тэмцэх, үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэхийн эсрэг тэмцэх, сөрөх тагнуулын үйл ажиллагааг нэгдэн нягтруулах, тагнуулын албадын дотоод үйл ажиллагаанд хамаарах санхүүгийн асуудлыг хөндсөн байна.

Илтгэл зохиогчдын анхаарлаа хандуулсан тэргүүлэх чиглэлийн нэг бол АНУ-ын эсрэг явуулж буй мэдээллийн болон кибер халдлага юм. Стратегийн баримт бичигт кибер аюулын эх сурвалжийн талаар тодорхой зүйлийг дурдаагүй ч, Блэр Вашингтонд хийсэн хэвлэлийн бага хурал дээр Орос, Хятад хоёр улс кибер орон зайд “маш хүчтэй түрэмгийлж” буй асуудалд анхаарлаа хандуулсныг AFR онцлон тэмдэглэжээ.

“Үндэсний тагнуулын стратеги”-ийн өмнөх бодлого 2005 оны 10 дугаар сард хэвлэлд нийтлэгдэж байжээ. Шинэ бодлогоос ялгаатай нь Politico -ийн тэмдэглэснээр, ардчиллыг тогтоох, ардчилсан улс орнуудыг дэмжих замаар алан хядах үйл ажиллагаатай тэмцэх зэрэгт ихээхэн хүчин чармайлт тавьсан байжээ. Шинэ стратеги-т АНУ-ын засаг захиргааны гол бодлого болох алан хядагч нартай тэмцэх асуудал хэвээр үлдсэн ч, үүнийгээ хүчирхийлсэн хэт даврах үзэлтэй тэмцэх гэж нэрийдснийг Politico тэмдэглэсэн байна.

Үүнээс гадна дөрвөн жилийн өмнө тусгагдаагүй кибер аюулгүй байдлыг хангах сөрөх тагнуулын асуудлууд шинэ стратегийн гол зорилго болон тусгагдсан байна.
/www.Lenta.ru / -вэб сайтаас

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Post a Comment

Google account-гүй тохиолдолд Name/Url хэсгийг ашиглана уу. Зочдын үлдээсэн сэтгэгдэлд манай блог хариуцага хүлээхгүй болохыг анхааруулъя!