January 22, 2011


1. Уралдааны зорилго:
Монголын цагдаагийн байгууллагын 90 жилийн түүхт ойг угтаж цагдаагийн байгууллагын түүхэн замнал, өнгөрсөн, одоо, ирээдүй үе, байгууллага, алба хаагчдын ажил амьдралыг таниулах, фото зураг сонирхогч алба хаагчдын идэвхийг өрнүүлж, ирүүлсэн зургуудаар ном гаргаж сурталчлахад чиглэгдэнэ.
2. Уралдааны хугацаа:
2010 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2011 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэл
3. Уралдаанд оролцох хүмүүс:
- Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид
- Гадаад, дотоодын академи, дээд сургууль, дамжаанд суралцагсад, сонсогч нар, тэдний найз нөхөд, гэр бүл
- Цагдаа, дотоодын цэргийн ахмад ажилтан, тэдгээрийн гэр бүл
4. Уралдааны сэдэв:
“Миний цагдаа намайг хамгаална” сэдвийн хүрээнд:
- Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа
- Цагдаагийн байгууллагын сүр хүч
- Цагдаагийн бахархал, үлгэр дуурайлал
- Цагдаагийн байгууллагын албадын хамтын ажиллагаа
- Цагдаагийн байгууллага, алба хаагчдын ажлын онцлог
“Цагдаа-Эх орон” сэдвийн хүрээнд:
- Цагдаа – Эх орны төлөө
- Цагдаа – Байгаль
- Цагдаа – Гэр бүл
- Цагдаа – Хамт олон, найз нөхөд
- Цагдаа – Хүүхэд
- Цагдаа – Чөлөөт цаг
“Цагдаа – Хошин шогийн дуранд” сэдвийн хүрээнд:
- Цагдаад тохиолдсон инээдтэй, хөгтэй явдал
- Дүрэмт бус цагдаа
5. Уралдаанд ирүүлэх материал, хугацаа:
- Уралдаанд ирүүлэх материалыг 18×24, A-4 хэмжээтэй фото зургаар тус бүр 2 хувийг НХЖХГ-ын чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн хурандаа Ж.Содмандахад хаяглан 2011 оны 05 дугаар сарын 25-ны дотор ирүүлнэ.
- Уралдаанд ирүүлсэн бүтээлийн хамт өөрийн албан тушаал, цол, эрхэлж байсан ажил, холбогдох утас, овог нэрийг тодорхой бичсэн байна.
- Фото зургийн тайлбар, үйл явдлын хугацааг тодорхой бичсэн байна.
6. Уралдааныг дүгнэх:
“Миний цагдаа намайг хамгаална” сэдвээр:
- 1 дүгээр байр – 1
- 2 дугаар байр – 2
- 3 дугаар байр – 3
“Цагдаа-Эх орон” сэдвээр:
- 1 дүгээр байр – 1
- 2 дугаар байр – 2
- 3 дугаар байр – 3
“Цагдаа хошин шогийн дуранд” сэдвээр:
- 1 дүгээр байр – 1
- 2 дугаар байр – 2
- 3 дугаар байр – 3 зэрэг байруудыг тус тус эзлүүлнэ.
Жич: Монголын цагдаагийн байгууллагын 90 жилийн түүхтэй холбоотой засварласан, сэргээсэн фото зураг байж болно.
Уралдаанд ирүүлсэн материалыг Цагдаагийн ерөнхий газрын 90 жилийн ойд бэлтгэх ажлын хэсэг шалгаруулалт хийж, уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг эмхтгэн фото ном болгон хэвлүүлнэ.

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Post a Comment

Google account-гүй тохиолдолд Name/Url хэсгийг ашиглана уу. Зочдын үлдээсэн сэтгэгдэлд манай блог хариуцага хүлээхгүй болохыг анхааруулъя!