February 14, 2011

Airsoft sport


    Airsoft спорт нь байлдааны зэвсгийн хуулбараар хуванцар үрлэн сум /BBсум/ ашигладаг спорт юм. Энэхүү спорт нь олон нийтэд өрсөлдөөнт тоглоом болон цэргийн сургуулалт, бай буудах, чөлөөт цагаа зугаатай өнгөрөөх тоглоом болон дэлгэрч байна. Энэ спорт нь анх 1970 онд Японд үүссэн бөгөөд 1980-аад оноос Америкт дэлгэрснээр дэлхий нийтэд түгжээ. Уг буу нь электроноор болон газаар ажилладаг. Ихэвчлэн винтовууд нь электрон гар буунууд нь газ тэжээлтэй, 6мм-ийн калибртай ба пүдрэн болон хуванцар сумтай байдаг. Airsoft бууны сум нь ойролцоогоор 180м/с хурдтайгаар 75м-ийн алсад тусдаг. Сумны хувьд хуванцар сум нь бай буудахад харин пүдрэн сум нь хоорондоо буудалцахад зориулагдсан байдаг. Та бүхэн пүдрэн сумаар хоорондоо буудалцана гэхээр Paintball гэж бодож магад. Airsoft-ийн Paintball-аас ялгагдах гол онцлог нь: буу нь төрөл бүрийн байлдааны бодит загварын хуулбар, галын системтэй, хагас задаргаа ордогоороо хичээллэж байгаа хүнд зэвсэгтэй харьцах анхан шатны мэдлэг олгодог. Airsoft буу нь жирийн гар буунаас эхлээд хүнд автомат, гранат шидэгч хүртэл байдаг. Харин Paintball нь тийм биш гэдгийг хүн бүр мэдэж байгаа байх. Нөхөр дарга нарт хандаж хэлэхэд уг стортыг монголд хөгжүүлэхийн тулд хууль эрх зүйн орчинг янзалж өгнө үү. Гадаадад уг Airsoft бууг худалдаалахад чөлөөтэй байдаг. Гэтэл манайд галт зэвсэг эсвэл спортын тоглоом болохыг мэддэггүй. Үүнийг хуулиар ялгаж салгаж өгч уг спортыг залуучуудын дунд дэлгэрүүлж цэрэгт явах хүсэл зоргийг нь улам бадраах нь зүйтэй гэж бодно.
Airsoft буу үйлдвэрлэгчид
Үүнийг нэг сонирхоод үзээрэй! http://www.sportairsoft.co.nz/page/Sport_Airsoft_Image_Library

4 Сэтгэгдэл:

Post a Comment
  1. яг зүйтэй

  2. zuv zuv

  3. za ystoo butku zagvar bolchloo ene hehe

  4. bi ene sportig ih sonirhoj bga. mgld eniig hogjuulmer yumaa. humuus cholot tsagaa ongorooh bas goy arga gej bodoj bn. chuluut tsagaraa bar savand suuj bhar iimerhuu yumaar zanimalduul zugeer yum bishuu.ene niitlelig bichsen huntei ene talaar yariltsmar bn. sonirholoroo negdii ivory_ngo@yahoo.com mail bichnuu

Post a Comment

Google account-гүй тохиолдолд Name/Url хэсгийг ашиглана уу. Зочдын үлдээсэн сэтгэгдэлд манай блог хариуцага хүлээхгүй болохыг анхааруулъя!