January 26, 2011
  Афганистан улс дахь "Тогтвортой эрх чөлөө" ажиллагааны 3 дугаар ээлжинд үүрэг гүйцэтгэж буй хилчид амжилт гаргасан тухай таатай мэдээлэл ирлээ.  Хэдийгээр тус улсад цагийн байдал тогтворгүй байгаа хэдий ч манай цэргийн багийн бие бүрэлдэхүүн энэхүү нэр хүндтэй бөгөөд туйлын хариуцлагатай ажиллагаанд Монгол цэргийн золбоо хийморийг харуулан үүргээ маш сайн гүйцэтгэж байгаа билээ.
  Тэдний дунд Хил хамгаалах байгууллагаас 5 хүний төлөөлөл үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд тэдний нэг болох Хилийн 0252 дугаар ангийн жагсаалын дарга, дэд ахлагч В.Хуяг хилчин хүний соргог чадварыг харуулан, үүргээ сонор сэрэмжтэй гүйцэтгэж, “Эггэрс” баазад гал гарах гэж байсныг урьдчилан илрүүлж мэдээлснээр хүний амь нас хохирохоос болон учирч болох эд хөрөнгийн эрсдэлээс сэргийлж амжилт гаргажээ.
  Түүний энэхүү амжилтыг цэргийн хүчнээс өндрөөр үнэлж, “Эггэрс” баазын дарга  өөрийн биеэр Монголын цэргийн багт ирж, дэд ахлагч В.Хуягт баярлаж талархаснаа илэрхийлж, дурсгалын зүйлс болон хүйтэн зэвсгээр шагнасан байна. Мөн цэргийн багийн "Дартс"-ний аварга шалгаруулах тэмцээнд бүлгийн ахлагч, Хилийн 0306 дугаар ангийн заставын дарга, ахлах дэслэгч Г.Билэгбаяр түрүүлж, алтан медаль, өргөмжлөл хүртсэн тухай мэдээлэл ирэв.

Copy_of_P1210379

1 Сэтгэгдэл:

Post a Comment
  1. за ах нь бнааа хээх за чи их юм хийж байгаа юм бна шүү манай жанжин штабын дуракууд ингээд 1 сайт эд нараа хөгжүүлэхэд яадаг байнаа малууд чинь.чи ахааса асуух юм байвал асууж байгаарай.бараг мэдэхгүй хүн бол чиний сайтыг жанжин штабын сайт гэхэд үнэмш.ээр юм бна хэхэ тэр малуудыг сайтаа хөгжүүлж бай гэж дамжуулчихаарай
    минии блог http://legion.blogmn.net/
    бас гого дээр ч байгоо дооо легион гэхлээр андахгүй бхоо гэж ах нь бас францад легионд байсан юмаа заза баяртай

Post a Comment

Google account-гүй тохиолдолд Name/Url хэсгийг ашиглана уу. Зочдын үлдээсэн сэтгэгдэлд манай блог хариуцага хүлээхгүй болохыг анхааруулъя!