January 18, 2011

Монгол Улсын Зэвсэгт хүчний 90 жилийн ойн баярыг тохиолдуулан  “Зэвсэгт хүчин-90 жил” сэдэвт мэргэжлийн гэрэл зурагчид болон сонирхогчдын гэрэл зургийн уралдааныг 2011 оны 01 дүгээр сарын 10-наас 02 дугаар сарын 10-ны өдрүүдэд зарлан явуулж байна. Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Уралдааны зорилго: Зэвсэгт хүчний 90 жилийн ойэ баярыг тохиолдуулан Зэвсэгт хүчнийг ард иргэдэд сурталчилах, залуу гэрэл зурагчдын авъяас чадварыг нээн илэрүүлж, цаашид энэ салбарт хамтран ажиллах.
Уралдаанд ирүүлэх бүтээлд тавигдах шаардлага:
  1. Гэрэл зургийн агуулга, дүрслэл нь бүтээлч, анхаарал татахуйц, өгүүлэмжтэй, шинэлэг санаа агуулсан байна.
  1. Зэвсэгт хүчний өнөөгийн болон өнгөрсөн 10-20 жилийн өмнөх үетэй харьцуулалт хийж болохуйц байвал давуу тал. Энэ тохиолдолд өмнө авсан зургийг хамт ирүүлнэ.
  1. Нийгэмд тулгарч буй асуудлууд, тэдгээрийг Зэвсэгт хүчний төлөөлөл хэрхэн даван туулж байгаа талаар илэрхийлсэн байна.
  1. Уралдаанд нэг хүн 5-аас илүүгүй гэрэл зургийг ирүүлэх ба зургийн хэмжээ нь 20 х 30 см байна.
  1. Дижитал эх хувилбарыг JPEG, GIF файлаар CD/DVD ROM болон бусад PC-ээр уншигддаг хувилбарыг хамт ирүүлнэ.
  1. Дижитал эх хувилбар нь өндөр чанартай,  нягтралтай, зурган дээр ямар нэгэн үг, үсэг бичээгүй байх ба доод тал нь 3,000 пиксел, 300 dpi хэмжээтэй байна.
  1. Уралдаанд ирүүлэх бүтээл бүрийн ард зурагчны овог нэр, зургийг авсан он, сар, өдөр, аймаг, сум, газар нутаг, анги, байгууллагын нэрийг тодорхой бичсэн байна.
  1. Дижитал хувилбарыг нэрлэн /хаяглан/ гарчигласан байна.
9.     Тухайн гэрэл зургийг ямар нэгэн хэвлэлд нийтлэлд гараагүй байх шаардлагатай бөгөөд  гэрэл зургийн эзэн нь мөн болохоо нотолж гарын үсгээр баталгаажуулсан байна.
Шалгарсан бүтээлүүдийг Монгол Улсын Зэвсэгт хүчний 90 жилийн ойн баярын үеээр нээгдэх гэрэл зургийн үзэсгэлэнт байрлуулах ба өргөмжлөл мөнгөн шагналаар шагнаж,  түүнтэй холбогдолтой мэдээлэл сурталчилгааны материалд ашиглана.
Шалгарсан бүтээлүүдэд дараах шагналыг олгоно:
1.       Нэгдүгээр байр 1 бүтээл                     өргөмжлөл, 300 мянган төгрөг
2.       Хоёрдугаар байр 1 бүтээл       өргөмжлөл, 200 мянган төгрөг
3.       Гуравдугаар байр 1 бүтээл      өргөмжлөл, 100 мянган төгрөг
4.       Тусгай байр 2 бүтээл   тус бүр өргөмжлөл, 50 мянган төгрөг
Уралдаанд  ирүүлэх гэрэл зургуудыг дугтуйнд хийж битүүмжлэн  буцах хаяг, холбоо барих утсыг тодорхой бичиж, 2011 оны 01 дүгээр сарын 25-ны 17:00 цагаас өмнө дараах хаягаар хүргүүлнэ үү:
 “Зэвсэгт хүчин-90 жил”  2011 оны гэрэл зургийн уралдаанд

Монгол Улс ЗХЖШ-ын АУГ-ын Иргэн-цэргийн харилцааны хэлтэс

Тус уралдааны дэлгэрэнгүй мэдээллийг 91 19 38 70, 93 20 70 38 утсаар лавлана уу.

ИРГЭН-ЦЭРГИЙН ХАРИЛЦААНЫ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Post a Comment

Google account-гүй тохиолдолд Name/Url хэсгийг ашиглана уу. Зочдын үлдээсэн сэтгэгдэлд манай блог хариуцага хүлээхгүй болохыг анхааруулъя!