January 6, 2011

ГАДААД МЭДЭЭ

       Афганистан улс дахь “Тогтвортой эрх чөлөө ажиллагаа”-ны  бүс дэхь эвслийн цэргийн хүчний Каяа бааз дахь МУ-ын Цэргийн багийн нисдэг тэрэгний техникийн засвар, үйлчилгээний бүлгээс Афганистаны АЦХ-ний инженер, техникийн бие бүрэлдэхүүнтэй явуулсан Ми-17 загварын нисдэг тэрэгний хөдөлгүүрийн мэргэжлээр шилжүүлэн сургах дамжааны төгсөлтийн арга хэмжээг зохион байгууллаа.
Дамжааны төгсөлтийн арга хэмжээнд хүндэт зочдоор АНУ-ын АЦХ-ний 438 дугаар хорооны захирагч хурандаа Кеннет Мадура, Афганистаны Кабул дахь нисэх хорооны захирагч хурандаа Абдул Шафи, Монгол Улсын зэвсэгт хүчний үндэсний ахлах төлөөлөгч хурандаа П.Батжаргал, Цэргийн багийн ажиллагааны офицер хошууч Ц.Батхүү,  АНУ-ын АЦХ-ний 440 дүгээр эскадрилийн захирагчийн орлогч дэд хурандаа Жозеф Жулиани, Афганистаны АЦХ-ний нисэх хорооны сургалтын офицер дэд хурандаа Муххамед Насим, төлөвлөлтийн офицер дэд хурандаа Нурруллах нар оролцлоо.
     Ёслолын ажиллагааг нээж Афганистаны АЦХ-ний нисэх хорооны сургалтын албаны дарга дэд хурандаа Мухаммед Насим тус дамжааны талаар товч танилцуулга хийсэн ба сургалтын бүлгийн дарга дэд хурандаа Ч.Болдбаатар сургалтын бүлгийн үүрэг оролцоо болон дамжааны онцлог, заагдсан хичээлийн агуулгын талаар товч мэдээлэл хийсэн.
     Афганистаны АЦХ-ний нисэх хорооны захирагч хурандаа Абдул Шафи тус дамжааны сургалтын чанарт сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэн, цаашид Кабул дахь АЦХ-ний инженер, техникийн бие бүрэлдэхүүнээс нисдэг тэрэгний хөдөлгүүрийн мэргэжил олгох сургалтанд хамруулах шаардлагатай байгаа тул дараагийн дамжааг зохион байгуулах талаар манай талд хүсэлт тавилаа.
   АНУ-ын АЦХ-ний 440 дүгээр эскадрилийн орлогч дэд хурандаа Жозеф Жулиани тус дамжааг амжилттай зохион байгуулсаныг онцлон цаашид Ми-17 загварын нисдэг тэрэг нь Афганистаны АЦХ-ний  ашиглалтанд дараагийн 25 жилийн турш байх болно гэж онцлон дурьдлаа.

     НИСДЭГ ТЭРЭГНИЙ ЗАСВАР, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БҮЛГИЙН ДАРГА
     ДЭД ХУРАНДАА Ч.БОЛДБААТАР 

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Post a Comment

Google account-гүй тохиолдолд Name/Url хэсгийг ашиглана уу. Зочдын үлдээсэн сэтгэгдэлд манай блог хариуцага хүлээхгүй болохыг анхааруулъя!