March 16, 2011

Уг кинонд афганистаны "Аянгат хаалга" хэмээх өндөрдлөгийг хамгаалан тулалдсан дайчидын тухай гарах болно. Тэдний өөрсдийн хүчнээс хол давуу тооны дайсантай хэрхэн эрэлхэгээр тулалдахыг үзэхийг хүсвэл киногоо татаад аваарай!
March 15, 2011
Тусгай салаа 2 киноны трейлэр болон клип мэдээ мэдээллийг хүргэж байна.
March 10, 2011
      Ардын журамт цэрэг 1921 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Хиагт хотыг хятадын гэмин цэргээс чөлөөлж, хувьсгалын анхны ялалтыг байгуулсан өдрийг хувьсгалт цэргийн баярын өдөр болгон орон даяар ёслон тэмдэглэж байхаар БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор 1946 онд шийдвэрлэж цэргийн албан хаагчдын амралтын өдөр болгожээ. Уг шийдвэрийн дагуу 1947 оноос эхлэн жил бүрийн гуравдугаар сарын 18-ны өдрийг Монгол Ардын Хувьсгалт цэрэг (хожим Ардын цэрэг, Монгол ардын арми, Монгол ардын цэрэг, өдгөө Зэвсэгт хүчин хэмээн нэрлэх болсон)-ийн баярын өдрийг тэмдэглэсээр өнөөг хүрсэн байдаг.
       Монголчууд төр улсаа байгуулаад наанадаж 2000 гаруй жил болсон түүхтэй бөгөөд анх нийтийн тооллын өмнөх 209 онд Хүннү улс байгуулагдаж түүхэнд бичигдэх болсноос хойш Сүмбэ, Нирун, Хятан зэрэг эртний улсууд монгол нутаг дээр оршин тогтнож нутаг дэвсгэр, газар нутгаа цэргийн хүчээр хамгаалж ирснийг түүхэн сурвалжууд нотолж буй юм. Түүний дараах монгол овог, аймгууд түүхийн ээдрээ нугачаанд мандан, буурч явсаар Хамаг Монгол улсын үеэс дахин хүчирхэгжиж, цэрэг зэвсгийн хүчээр тусгаар тогтнолоо хамгаалан тэмцэж иржээ. Хамаг Монголын суурин дээр 1206 онд байгуулагдсан Их Монгол Улсын үед монголчууд түүхийн тавцнаа товойн гарч, өмнөх үеийн монгол цэргийн уламжлалд тулгуурласан үндэсний хэмжээний, байнгын шинжтэй, дотоод, гадаад мянганаас бүрдсэн 10.5 түмэн хүнтэй хүчирхэг морьт цэргийг байгуулсан нь дэлхийн түүхэнд нэрээ дуурсгажээ.
       Үүнээс хойш монголчууд харийн гүрний эрхшээлд орж нэгэн хэсэг буурч явсан ч үе үеийн цэрэг эрс үндэсний тусгаар тогтнолынхоо төлөө тэмцсээр ирсэн бөгөөд 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ялалтын үр дүнд тусгаар тогтнолоо зарлан үндэсний цэргээ байгуулж, 1921 оны хувьсгалын ялалтын дараа шинэ үеийн Зэвсэгт хүчнийг эмхлэн байгуулсан билээ.
       Энэхүү ХХ зуунд сэргээн байгуулагдсан Зэвсэгт хүчин нь үндсэндээ монгол цэргийн өнө эртний уламжлалыг харгалзсан, залгамж шинж чанар бүхий цэрэг бөгөөд түүний үүсэл, хөгжлийг Их Монгол Улс төдийгүй Хүннү улсын цэрэгтэй холбон авч үзэхээс өөр аргагүй юм. Иймд монгол цэргийн үүсэл, гарлыг Хүннү улсаас тооцож үзэх нь зохимжтой байна.
       Монгол цэргийн түүхийн хоёр мянга гаруй жилийн түүхэн уламжлал, залгамж чанарыг үндэслэн жил бүрийн гуравдугаар сарын 18-ны өдөр тэмдэглэдэг Зэвсэгт хүчний өдрийг “Монгол цэргийн өдөр” хэмээн нэрлэхээр “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” 2003 онд баталсан Монгол Улсын хуулинд өөрчлөлт оруулах саналыг 2011 оны хоёрдугаар сард УИХ-аар хэлэлцэн баталсан билээ. Монгол цэргийн өдрийг тэмдэглэх талаар БХЯ-ны ТЗУГ-ын дарга Ш.Сүхбаатар, БХИС-ийн захирал, бригадын генерал З.Болдбаатар, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор /Ph/ С.Ганболд, доктор Ж.Базарсүрэн нар хэвлэлийн бага хурал хийлгэж сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

БХЯ 100 жил

 2011 ОНД ТОХИОХ ИХ ОЙНУУДЫГ ТЭМДЭГЛЭХ АЖЛЫН БЭЛТГЭЛИЙГ  ХАНГАХ,
ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ НЭГДСЭН
ТӨЛӨВЛӨГӨӨ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 216 дугаар зарлигаар Хүннү гүрэн байгуулагдсаны 2220, 2008 оны 399 дүгээр зарлигаар Үндэсний эрх чөлөөний хувьсгал өрнөсний 100, Монгол Улсад шинэ үеийн Батлан хамгаалах алба /Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яам/ байгуулагдсаны 100, шинэ цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойг тэмдэглэх шийдвэр гаргасантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 172 дугаар тогтоолоор батлагдсан “ Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавъяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг мөнхжүүлэх журам”-ыг хэрэгжүүлэхэд нэгдсэн төлөвлөгөөний үндсэн зорилго оршино.
March 1, 2011
Монгол Улсын Батлан хамгаалах яам, БНСУ-ын Үндэсний батлан хамгаалах яамд хоорондын дөрөвдэх удаагийн дунд хэмжээний зөвлөлдөх уулзалт 2011 оны хоёрдугаар сарын 15-19-ний өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотод болов.
Генерал цолны мөрдэс өөрчлөгдөх гэж байгаа аж. Энэ талаар Батлан хамгаалахын их сургуулийн захирал, бригадын генерал З.Болдбаатартай уулзаж ярилцлаа.
2011 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Афганистаны Кабул хотын төвд байрладаг Аюулгүй байдлыг дэмжих олон улсын хүчин ISAF-ийн Төв штабын гаднах талбайд Монгол Улсын төрийн далбааг албан ёсоор мандуулав. 
Манай улс, Афганистаны аюулгүй байдлыг хангах НАТО-гийн тэргүүлсэн ажиллагаанд цэрэг хандивлагч 45 дахь орноор 2010 онд албан ёсоор бүртгүүлсэн бөгөөд одоо Монгол Улсын ЗХ-ний Үндэсний ахлах төлөөлөгч хурандаа П.Батжаргал Төв штабт нь ажиллаж байгаа юм.
Vг. Ц. Чимиддорж
Ая. Н. Чулуунхvv
 
Настай ээжийдээ яарах тусмаа
Нартай дэлхийгээ улам хайрлаад
Одоо ингээд халагдана гэхээс
Оройн тоондоо жагсаад байна даа

Хийморьтой тугандаа адислах єглєє

Хэзээ модгvй ойртсоор л байна даа
Буянтай аавдаа яарах тусмаа
Буурач дэлхийгээ улам хайрлаад

Гэр гэр лvvгээ мордоно гэхээс

Гэгэлгэн сэтгэл минь хуарандаа хоргодоод
Дахилт

Сайхан чам руугаа яарах тусмаа

Сартай дэлхийгээ улам хайрлаад
Цэл залуухан насныхаа дурсгал
Цэргийнхээ андуудтай зургаа татуулаад
Дахилт

Унаган нутагтаа яарах тусмаа

Уужим дэлхийгээ улам хайрлаад
Андгай тангаргаа хvндлэн єргєсєн
Азтай дvv нартаа халаагаа єгсєн
February 14, 2011

Airsoft sport

February 9, 2011

Цэрэг эрс


"Энхийн үйлсд 181 хоног" номноос авав.