March 1, 2011
Монгол Улсын Батлан хамгаалах яам, БНСУ-ын Үндэсний батлан хамгаалах яамд хоорондын дөрөвдэх удаагийн дунд хэмжээний зөвлөлдөх уулзалт 2011 оны хоёрдугаар сарын 15-19-ний өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотод болов.

Батлан хамгаалах яамд хоорондын зөвлөлдөх уулзалтад Монголын талаас Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа И.Батболд, БНСУ-ын талаас Үндэсний Батлан хамгаалах яамны Олон Улсын бодлогын товчооны захирал Жу Бэк Сан нар тэргүүлж оролцлоо.
Энэ удаагийн зөвлөлдөх уулзалт уламжлал ёсоор хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны явцад дүгнэлт өгч, цаашдын төлвийн талаар санал бодлоо солилцсоноор эхэлж, бүс нутгийн асуудлаар харилцан мэдээлэл хийсэн, хоёр талын хамтын ажиллагааг шинэ утга агуулга хэлбэрээр баяжуулсан, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлсэн уулзалт болсон байна.
Монгол Улсын Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа И.Батболд тэргүүтэй төлөөлөгчдийг БНСУ-ын Үндэсний батлан хамгаалахын дэд сайд И Юн Голь, Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн дэд захирал нар хүлээн авч уулзан хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Post a Comment

Google account-гүй тохиолдолд Name/Url хэсгийг ашиглана уу. Зочдын үлдээсэн сэтгэгдэлд манай блог хариуцага хүлээхгүй болохыг анхааруулъя!