December 18, 2010

ЗХ-ний үүрэг

Монголын Улсын Зэвсэгт хvчин
Монгол Улсын Зэвсэгт хvчин нь улс орныг цэргийн хvчээр батлан хамгаалах зорилго бvхий төрийн цэргийн байгууллагуудын тогтолцоо мөн. Зэвсэгт хvчнийг Vндсэн хуулиар тогтоосон төр, нийгмийн байгууллын vндэс, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолын эсрэг аливаа хэлбэрээр ашиглахыг хориглоно.
"ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ТУХАЙ" МОНГОЛ УЛСЫН ХУУЛИАС:
4 дүгээр зүйл. Зэвсэгт хүчний үүрэг
4.1. Зэвсэгт хүчний үндсэн чиг үүрэг нь эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг гадны зэвсэгт халдлага, түрэмгийллээс хамгаалах явдал мөн.
4.2. Зэвсэгт хүчний үндсэн чиг үүрэг нь эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг гадны зэвсэгт халдлага, түрэмгийллээс хамгаалах явдал мөн.Зэвсэгт хүчин энэ зүйлийн 1 дэхь хэсэгт заасан Зэвсэгт хүчний үндсэн чиг үүргээс гадна тайван цагт дараахь үүрэг хүлээнэ:
4.2.1. Эх орноо гадны зэвсэгт халдлага, түрэмгийллээс хамгаалах бэлтгэлийг хангах
4.2.2. Улсын хил хамгаалахад дэмжлэг үзүүлэх, агаарын хилийн халдашгүй дархан байдалд хяналт тавих
4.2.3. Гамшгийн аюулаас хүн ам, эд юмсыг авран хамгаалах болон тогтоосон хорио цээрийн дэглэмийг сахиулахад туслах
4.2.4. Дайчилгааны нөөцийг бүрдүүлэх, хадгалах, сольж шинэчлэх
4.2.5. Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний сургалтад дэмжлэг үзүүлэх
4.2.6. Улсын онц чухал объектыг хамгаалахад дэмжлэг үзүүлэх
4.2.7. Хүмүүнлэгийн үйл ажиллагаанд тусалцаа, дэмжлэг үзүүлэх
4.2.8. Энхийг сахиулах олон улсын хамтын ажиллагаанд оролцох
4.2.9. Аливаа хөнөөх хэрэгслийн хөнөөлийн голомтод байгаа хүн ам, эд юмсыг авран хамгаалах
4.2.10. Хуулиар тогтоосон бусад үүрэг гүйцэтгэх
"ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ТУХАЙ" МОНГОЛ УЛСЫН ХУУЛИАС:
5 дугаар зүйл. Зэвсэгт хvчний байгуулалтын vндсэн зарчим
5.1. Зэвсэгт хүчний байгуулалтын үндэс нь төрийн хууль тогтоомж, Төрийн цэргийн бодлогоор тодорхойлогдоно.
5.2. Зэвсэгт хүчний байгуулалт нь дараахь зарчимд тулгуурлана:
5.2.1.Зэвсэгт хүчин нь иргэний хяналтанд байх.
5.2.2.Зэвсэгт хүчнийг төрөөс удирдах.
5.2.3.Зэвсэгт хүчний бүтэц, зохион байгуулалт, зэвсэглэл нь түүний тайван цагт болон дайны байдлын үед гүйцэтгэх үүрэгт зохицсон байх.
5.2.4.Зэвсэгт хүчин үүргээ биелүүлэхэд байнга бэлэн байх.
5.2.5.Зэвсэгт хүчний бүх төрлийн хангалтыг төрөөс баталгаажуулах.
5.2.6.Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг цэрэг татлагаар болон гэрээгээр сайн дурын үндсэн дээр нөхөн хангах.
5.2.7.Цэргийн албан хаагч бүр цэргийн мэргэжилд заавал сурах.
5.2.8.Хууль дээдлэх, чанд сахилга, өндөр зохион байгуулалттай байх.
5.2.9.Төвлөрүүлэн удирдах, нэгтгэн захирах.
5.2.10.Зэвсэгт хүчин нэгдмэл байх.

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Post a Comment

Google account-гүй тохиолдолд Name/Url хэсгийг ашиглана уу. Зочдын үлдээсэн сэтгэгдэлд манай блог хариуцага хүлээхгүй болохыг анхааруулъя!