May 8, 2011
Мөн Афганистан Улсын Кабул хотод олон улсын эвслийн цэргийн хүчний явуулж буй “Тогтвортой эрх чөлөө” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний 4 дүгээр ээлжийн цэргийн баг, Афганистаны үндэсний армийг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд Афганистаны үндэсний армийн артиллерчдийг сургаж, бэлтгэх сургалтын хөдөлгөөнт багийн X ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүний цэргийн алба хаагчид газар оронд тус тусын үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа билээ.
Манай цэргийн алба хаагчид Ирак, Сьерра Леон, Чад, Косово улсуудад үүрэг гүйцэтгэсэн туршлага, “Хааны эрэлд”, “Нүүдэлчин заан”, “Эрс шийдвэр” зэрэг олон улсын болон хоёр талын хамтарсан сургалт, дадлагуудын үр дүнд эзэмшсэн цэргийн хэргийн мэдлэг, ур чадвартаа тулгуурлан энэхүү ажиллагаанд үүрэг гүйцэтгэх юм. Монголын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид явсан газар бүртээ үнэлэгдэж сайшаагдаж, ажиллагаанаас ажиллагаа бүртээ дадлагжин туршлагажиж байгаа нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн баталсан “Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр” бодитой хэрэгжиж үр дүнгээ өгч байгаагийн нэг илрэл болж байгаа билээ.
Ийнхүү олон улсын цэргийн ажиллагаанд манай цэргийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байгаа нь Зэвсэгт хүчний тайван цагт гүйцэтгэх чухал үүргийн нэг төдийгүй, улс орныхоо аюулгүй байдлыг улс төр-дипломатын аргаар хангах төрийн бодлогын илэрхийлэл юм.
Афганистан Улсад ХБНГУ-ын цэргийн хүчний бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэх 4 дүгээр ээлжийн цэргийн алба хаагчдийн жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаанд БХЯ-ны ТЗУГ-ын дарга Ш.Сүхбаатар, ЗХЖШ-ын дэд дарга бригадын генерал Б.Баярмагнай, БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, албаны бусад хүмүүс, Афганистан Улсад ХБНГУ-ын цэргийн хүчний бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний 4 дүгээр ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн, тэдний гэр бүлийн төлөөлөл оролцлоо.
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ
0 Сэтгэгдэл:
Post a Comment