January 26, 2011
Афганистанд үүрэг гүйцэтгэж буй манай Нисдэг тэрэгний техникийн засвар үйлчилгээний сургалтын баг өнгөрсөн 2 сарын хугацаанд явуулсан сургалт чанартай сайн болсон тул сургалтыг удирдаж буй америкийн тал болон мэргэжилтнүүдээ сургасан афганы талаас дахин сургалт явуулах хүсэлт тавьжээ.
Афганистаны АЦХ-ний инженер, техникийн бие бүрэлдэхүүнтэй явуулах хоёр дахь удаагийн дамжааг Кабул дахь нисэхийн засвар, техникийн үйлчилгээний хорооны инженер техникийн мэргэжлийн 11 ЦАХ, нисэх дивизийн сургалтын албаны 1 ЦАХ, нийт 12 ЦАХ-ын бүрэлдэхүүнтэйгээр 2011 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр албан ёсоор эхлүүллээ. Дамжаанд суралцагчидаас 6 ЦАХ өмнө нь СУ-22, АН-12, Миг-21, Ми-35 загварын онгоц, нисдэг тэрэгний хөдөлгүүрийн мэргэжилээр ажиллаж байсан туршлагатай бөгөөд Ми-17 загварын нисдэг тэргэн дээр шилжин суралцаж байгаа ажээ.
БОЛОВСРУУЛСАН:
НИСДЭГ ТЭРЭГНИЙ ЗАСВАР, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ
СУРГАЛТЫН БҮЛГИЙН ДАРГА
ДЭД ХУРАНДАА Ч.БОЛДБААТАР
0 Сэтгэгдэл:
Post a Comment