June 27, 2011
    Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд Батлан хамгаалахын сайд Л.Болд тэргүүтэй төлөөлөгчид орж, тус улсад айлчлаад ирлээ. Тэд Арлингтон дахь дайнд амь үрэгдсэн дайчдын дурсгалын цогцолборт цэцэг өргөх ёслолд оролцож, Уолтер Рийдийн цэргийн эмчилгээ, сувилгааны төвд зочилж, АНУ-ын сенатор Жо Лийберман, Конгрессын гишүүн Дункан Хантер, АНУ-ын Штабуудын ерөнхий хорооны дарга, адмирал Майкл Муллентэй уулзаж, бүс нутгийн аюулгүй байдал, цэргийн шинэчлэлийн асуудал, Зэвсэгт хүчний ЭДА-нд оролцож байгаа тухай ярилцжээ.


   Харин төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орсон дэслэгч Г.Аззаяа, ахлах ахлагч Ш.Самбуу-Ёндон нар АНУ-ын Хуурай замын цэргийн тэргүүн ахлагч Раймонд Чандлертай уулзаж, “Америкийн легион” ахмадын байгууллагад зочлон, АНУ-ын Зэвсэгт хүчний хэвлэлд ярилцлага өгчээ.
    Монгол Улсын Зэвсэгт хүчин ЭДА-нд идэвхтэй оролцож байгааг АНУ хүлээн зөвшөөрч, энэ талын бүхий л хүчин чармайлтыг дэмжихээ илэрхийлэн Энхийг дэмжих болон хүмүүнлэгийн тусламжийн ажиллагааг дэмжих зорилгоор агаарын хөдөлгөөнт хүчний чадавхийг бүрдүүлэхэд хамтран ажиллах, ЭДА-ны чиглэлээр хийгддэг “Говийн чоно”, “Хааны эрэлд”, “Номхон далайн сахиус” зэрэг хамтарсан сургалт, дадлага, хээрийн сургуулийг цаашид үргэлжлүүлэхээ мэдэгдсэн нь энэ удаагийн айлчлалын үр дүн юм.

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Post a Comment

Google account-гүй тохиолдолд Name/Url хэсгийг ашиглана уу. Зочдын үлдээсэн сэтгэгдэлд манай блог хариуцага хүлээхгүй болохыг анхааруулъя!