January 26, 2011
  Афганистан улс дахь "Тогтвортой эрх чөлөө" ажиллагааны 3 дугаар ээлжинд үүрэг гүйцэтгэж буй хилчид амжилт гаргасан тухай таатай мэдээлэл ирлээ.  Хэдийгээр тус улсад цагийн байдал тогтворгүй байгаа хэдий ч манай цэргийн багийн бие бүрэлдэхүүн энэхүү нэр хүндтэй бөгөөд туйлын хариуцлагатай ажиллагаанд Монгол цэргийн золбоо хийморийг харуулан үүргээ маш сайн гүйцэтгэж байгаа билээ.
  Тэдний дунд Хил хамгаалах байгууллагаас 5 хүний төлөөлөл үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд тэдний нэг болох Хилийн 0252 дугаар ангийн жагсаалын дарга, дэд ахлагч В.Хуяг хилчин хүний соргог чадварыг харуулан, үүргээ сонор сэрэмжтэй гүйцэтгэж, “Эггэрс” баазад гал гарах гэж байсныг урьдчилан илрүүлж мэдээлснээр хүний амь нас хохирохоос болон учирч болох эд хөрөнгийн эрсдэлээс сэргийлж амжилт гаргажээ.
  Түүний энэхүү амжилтыг цэргийн хүчнээс өндрөөр үнэлж, “Эггэрс” баазын дарга  өөрийн биеэр Монголын цэргийн багт ирж, дэд ахлагч В.Хуягт баярлаж талархаснаа илэрхийлж, дурсгалын зүйлс болон хүйтэн зэвсгээр шагнасан байна. Мөн цэргийн багийн "Дартс"-ний аварга шалгаруулах тэмцээнд бүлгийн ахлагч, Хилийн 0306 дугаар ангийн заставын дарга, ахлах дэслэгч Г.Билэгбаяр түрүүлж, алтан медаль, өргөмжлөл хүртсэн тухай мэдээлэл ирэв.

Copy_of_P1210379
Афганистан улсад явагдаж байгаа “Тогтвортой эрх чөлөө” ажиллагаанд ХБНГУ-ын цэргийн хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн хамгаалалтын салааны III ээлжийн бие бүрэлдэхүүн 2010 оны 11 дүгээр сараас эхлэн ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэж эхэлсэн бөгөөд тус салаа Афганистан улсын Бадахшан муж дахь Мужийн сэргээн босголтын “ПРТ Файзабад” баазын харуул хамгаалалт, аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ тус мужийн олон улсын нисэх онгоцны буудлын талбайн хамгаалалтыг зохион байгуулж, үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна.
            Хамгаалалтын салааны 2010 оны “Шилдэг тасаг”-аар ахлах ахлагч Г.Мөнхбат захирагчтай 2 мбт-ийн хамт олон,  “Тэргүүний цэргийн албан хаагч”-аар дэд ахлагч Б.Цэндсүрэн шалгарсан төдийгүй үүрэг гүйцэтгэлт, ажил үйлсээрээ хамт олноо манлайлсан дэд ахлагч Ц.Мөнхбатыг Монгол Улсын Үндэсний ахлах төлөөлөгч хурандаа П.Батжаргал дурсгалын зүйл, баярын бичгээр шагнаж урамшуулсан байна. 

ЦЭРГИЙН БАГИЙН ЗАХИРАГЧ
АХМАД           П.ДЭЛГЭРМӨРӨН
Афганистанд үүрэг гүйцэтгэж буй манай  Нисдэг тэрэгний техникийн засвар үйлчилгээний сургалтын баг өнгөрсөн 2 сарын хугацаанд явуулсан сургалт чанартай сайн болсон тул сургалтыг удирдаж буй америкийн тал болон мэргэжилтнүүдээ сургасан афганы талаас дахин сургалт явуулах хүсэлт тавьжээ. 
Афганистаны АЦХ-ний инженер, техникийн бие бүрэлдэхүүнтэй явуулах хоёр дахь удаагийн дамжааг Кабул дахь нисэхийн засвар, техникийн үйлчилгээний хорооны инженер техникийн мэргэжлийн 11 ЦАХ, нисэх дивизийн сургалтын албаны 1 ЦАХ, нийт 12 ЦАХ-ын бүрэлдэхүүнтэйгээр 2011 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр албан ёсоор эхлүүллээ. Дамжаанд суралцагчидаас 6 ЦАХ өмнө нь  СУ-22, АН-12, Миг-21, Ми-35 загварын онгоц, нисдэг тэрэгний хөдөлгүүрийн мэргэжилээр ажиллаж байсан туршлагатай бөгөөд Ми-17 загварын нисдэг тэргэн дээр шилжин суралцаж байгаа ажээ.



                                БОЛОВСРУУЛСАН:
       НИСДЭГ ТЭРЭГНИЙ ЗАСВАР, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ
 СУРГАЛТЫН  БҮЛГИЙН ДАРГА
     ДЭД ХУРАНДАА                          Ч.БОЛДБААТАР
January 22, 2011

 Монгол Улсын ууган архивуудын нэг болох ТЕГ-ын Тусгай архив нь Дотоодыг хамгаалах газрын даргын 1932 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 41 тоот тушаалаар анх байгуулагдсан.  

АНУ-ын Үндэсний Тагнуулын удирдлага Деннис Блэр Америкийн тагнуулын албаны ойрын 4 жилийн хөгжлийн төлөвийн тухай илтгэл тавьсныг Үндэсний тагнуулын сайтад 9 дүгээр сарын 15-нд нийтлэгдсэн хэвлэлийн мэдээлэлд өгүүлжээ. “Үндэсний тагнуулын стратеги 2009” гэсэн уг баримт бичигт Америкийн тагнуулын албанд багтах 16 салбарын ажлыг тодорхойлсон байна.
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
ГАЛТ ЗЭВСГИЙН ТУХАЙ

January 20, 2011
January 18, 2011

Монгол Улсын Зэвсэгт хүчний 90 жилийн ойн баярыг тохиолдуулан  “Зэвсэгт хүчин-90 жил” сэдэвт мэргэжлийн гэрэл зурагчид болон сонирхогчдын гэрэл зургийн уралдааныг 2011 оны 01 дүгээр сарын 10-наас 02 дугаар сарын 10-ны өдрүүдэд зарлан явуулж байна. Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
January 10, 2011
January 6, 2011
       Афганистан улс дахь “Тогтвортой эрх чөлөө ажиллагаа”-ны  бүс дэхь эвслийн цэргийн хүчний Каяа бааз дахь МУ-ын Цэргийн багийн нисдэг тэрэгний техникийн засвар, үйлчилгээний бүлгээс Афганистаны АЦХ-ний инженер, техникийн бие бүрэлдэхүүнтэй явуулсан Ми-17 загварын нисдэг тэрэгний хөдөлгүүрийн мэргэжлээр шилжүүлэн сургах дамжааны төгсөлтийн арга хэмжээг зохион байгууллаа.
January 1, 2011